Төрийн албаны шинэтгэлээр чуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Төрийн албаны шинэтгэлээр чуулна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлагаар энэ сарын 23-нд
“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” сэдэвт үндэсний чуулганыг
Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ. Уг чуулганд хот, хөдөөгийн 600 гаруй төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд дээр дооргүй төрийн албаны шинэчлэлийн тухай ярьж буй
ч энэ нь ажил хэрэг болох шатанд төдийлөн ахиц гарахгүй байгаа юм.
Тиймээс энэ чиглэлээр төрийн төвшинд ямархуу бодлого шийдвэр батлан
гаргах шаардлагатай, төрийн албыг шинэчлэхэд саад болж буй хүчин зүйлс
юу байгаа талаар талууд энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж