Хямд нефть нь дэлхийн эдийн засгийн асуудал

Хуучирсан мэдээ: 2016.02.05-нд нийтлэгдсэн

Хямд нефть нь дэлхийн эдийн засгийн асуудал

Сүүлийн 75 жилийн дотор ихэнх хямралууд нь нефтийн үнийн үсрэлтээс эхлэлтэй  байлаа. Голландын томоохон ABN Amro  банкны  ахлах стратегич   энэ урт хугацааны дотор анх удаагаа эсрэгээр байж болохыг хэлж байна. Нефтийн хэтэрхий бага үнэ  даяарчлалын хямралыг өдөөж магадгүйг тэр ярьж байгаа юм. Үүнийг зөвхөн арилжааны банкууд ч биш олон улсын санхүүгийн байгууллагууд мэдэрч эхлээд байна.

Нефтийн үнэ бага байсан 15 эсвэл 25 жилийн өмнөхөөс илүүтэйгээр одоо  дэлхий даяар хөгжиж буй зах зээлээс ихээхэн хамааралтай байгаа юм. Олон улсын валютын сангийн тооцоогоор  одоо хөгжиж буй орнуудад дэлхийн  ДНБ-ний үйлдвэрлэлийн 40% ноогдож байгаа нь  ерээд оны үеэс  хоёр дахин нэмэгдсэн байна.  Тийм орнууд нь  түүхий эдээр баялаг бөгөөд түүхий эдийн  эрэлт буураад эхлэнгүүт  нэмэлт үнэтэй бараа худалдан авахаа багасгахаас өөр аргагүй болж байгаа юм.  Үүний нэг тод жишээ нь  Apple. Калифорнийн компани  өөрийн саяын тайланг гаргахдаа худалдаа хангалтгүй байгаа нь нефть олборлогч орнуудад эрэлт буурсантай холбоотой гэж мэдэгдсэн байгаа.

Дэлхийн ДНБ ба нефтийн үнийн ОУВС-гийн мэдээний дагуу

ОУВС нийтийн мэдэх баримтыг гарган хэлж байгаа. Нефть олборлогч орнуудад  төрийн зарлагаа эрс багасгах шаардлагатай бөгөөд тэр нь эргээд эдийн засагт нь нөлөөлдөг. Oxford Economics өгүүлснээр  бие даасан дефолтуудын  аюул эргээд гарч ирэв. Өнгөрсөн зууны наяад онд  нефтийн үнэ баррель нь 10 доллар хүртэл унасан байлаа. Тийм  дампуурал улсын төвшинд  хэд хэд гарсан юм. Өнөөдөр бол тийм байдалд дэлхийн нефть экспортлогч нарын топ-10-т багтдаг Венесуэл ороод байна.  Түүний 2022 онд төлөгдөх  улсын үнэт  цаасны ашиг нь 40%-иас дээш даваад байна.  Энд сануулахад Испанийн үнэт цаасны ашиг нь 7,25 % болоход Европын өмнөд хэсэг дефолтын аюултай учирлаа гээд л сандарч байсан билээ.

Ойрын үед ОУВС ба Дэлхийн банк  нефть олборлогч Азербайжан, Суринам, Нигери зэрэг орнуудыг  живүүлэх барих  яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй болов.  Гол найдлага нь Хятадын эдийн засгийн тогтворжилтод байгаа ба  харин тэр нь хэзээ  гэдгийг хэн ч зүрхэлж хэлэхгүй байна.

Зарим шинжээчид хэтэрхий хямд нефть  дэлхийн эдийн засагт ашигтай гэж байгаа. Тухайлбал, Америкийн холбооны нөөцийн системийн Дехасын салбар  нефтийн бага үнийн улмаас  дэлхийн  ДНБ 0,4 хувиар нэмэгдэнэ гэсэн байлаа.  Учир нь  нефть импортлогч үнийн хэмнэлтээс бүх зарлагаа нөхнө гэсэн байна.

Харин ОУВС тэдэнтэй зөвшөөрөхөөр яарахгүй байгаа юм. Харин ч эрчим хүчний хэмнэлт нь бусад хэрэглээний  үр дүнг гаргасангүй. Нефтийн, хийн олборлолтын хөрөнгө оруулалтын бууралт нь  бараа, үйлчилгээний  ерөнхий эрэлтэд шахалт үзүүлэх нь ойлгомжтой болоод байна.

Wood Mackenzie төвийн үнэлгээгээр, олборлолт, хайгуулийн  хөрөнгийн зарлага нь дэлхийн хэмжээнд 380 тэрбум доллар болжээ. Харин IHS компани үүнээс өргөн харж,  тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлт, тээвэр, нефтийн  салбаруудын олон чухал амин зүйл  зэргийн нийтлэг тооцоог оруулахад  зарлага нь дөрөв дахин өсөөд хасаг 1,5 их наяд доллар болно гэв. Эдгээр тооцоо хийж байгаа хүмүүс  нефтийн асуудалд хамрагдсан бүх хувь хүний тооцоог хийхийг яарахгүй л байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж