“Улаан тарианы хүүхнүүд” дэлгэцийн бүтээл болно

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Улаан тарианы хүүхнүүд” дэлгэцийн бүтээл болно

Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Догмидын “Улаан тарианы хүүхнүүд” зохиолоор кино хийхээр “Монгол кино үйлдвэр” өнгөрсөн онд бэлтгэл ажилдаа орсон юм. Киноны зураг авалтыг ирэх долдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Гол дүрүүдийг Монгол, ОХУ жүжигчид амилуулах ба Монголын талын жүжигчдийг сонгох ажил хэдийнээ эхэлжээ. Тус кинонд дайны дараах 1940-1960-аад оны түүхэн үйл явцыг харуулахаас гадна Монгол улсад өрнөсөн их бүтээн байгуулалтыг давхар харуулах ажээ. 

Монгол улс 1946 онд хүн амын тооллого хийхэд 500 мянгад хүрэхээргүй хэр нь элдэв халдварт өвчин, тэр дундаа нөхөн үржихүйн насныхны дунд бэлгийн замын  халдварт өвчин тахлын хэмжээнд хүрч байжээ. Тухайн үед үхэл төрөлтөөс хоёр дахин их болж, тусгаар тогтнолоо алдахуйц хэмжээнд хүрч байсан гашуун түүхийг дарж байсныг олон нийтэд эл дэлгэцийн бүтээлээр дэлгэн харуулах юм байна. Тэр үед төрийн бодлого хүн амаа эрүүлжүүлэхэд чиглэн ЗХУ-аас 2000 эмчийг бүх аймаг, сумдад ажиллуулснаар хүн амаа эрүүлжүүлж чадсан бодит үнэнг үзүүлэх гэнэ. Эл бүтээлд тухайн үеийн хүмүүсийн унаж байсан машин, тэрэг, эдэлж байсан хувцас хэрэглэлийг сэргээн засварлаж ашиглахаар бэлтгэж байгаа хэмээн “Зууны мэдээ” сонинд мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж