Испанид Колумбиас эргэн ирсэн жирэмсэн эмэгтэйгээс Зика вирус илэрчээ. Ийнхүү Каталоны уг бүсгүй Испанид энэ тахлаар өвчилсөн долоо дахь хүн боллоо.
El Pais сонины мэдээгээр, 41 настай эмэгтэй жирэмслэлийн 13-14 долоо хоногтоо байгаа бөгөөд түүнээс гадна өмнө нь зургаан хүнээс уг вирус илэрсэн юм.
Нэгдүгээр сарын 27-ны өдөр Зика вирус Данид Төв Америкаас ирсэн хүнээс илэрсэн байв. Мөн Карибын бүсээс буцан ирсэн гурван британи хүн энэ өвчний вирустай байлаа. Зика вирусийг анх 1947 онд Африкийн Уганда улсаас олж илрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Африкаас Ази, Өмнөд Америкт таржээ. Уг вирус хурдтай таран дэлхийн хэмжээний аюул боллоо гээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоёрдугаар сарын 1-нд онц байдал зарлан дэлхийн улс орнуудад түүний эсрэг яаралтай арга хэмжээ авахыг зөвлөсөн байлаа. Тус байгууллагын урьдчилсан дүгнэлтээр дэлхийн гурван сая хүртэлх хүн уг вирусийн халдвар авч магадгүй ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР