Меган Фокс “Трансформерс”-оос хөөгдсөний учир

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Меган Фокс “Трансформерс”-оос хөөгдсөний учир

Холливуудын нэрт найруулагч Стивен Спильберг “Трансформерс” киноны од Меган Фоксыг ажлаас нь халахыг шаардсан гэнэ. Холливуудын хөөрхөн хүүхнүүдийн нэг Меган Фокс нэгэн хэвлэлийн хурлын үеэр “Трансформерс” киноны найруулагч Майкл Бэйг фашист дарангуйлагч Гитлертэй зүйрлэсэн нь Спильбергийн уурыг хүргэсэн ажээ. Энэ явдлын дараа “Трансформерс” кинонд Меганы оронд Британийн загвар өмсөгч Рози Хантингдон тоглох болсон юм. Киноны зураг авалтын багийнхан Меган Фокс жүжиглэх авьяасгүй, порно одоос ялгаагүй гэж Майкл Бэйн блогт бичсэн байжээ. 
Меган Фокс “Трансформерс” киноны эхний хоёр ангид тоглосны дараа Холливуудын хамгийн секси бүсгүй нэр авсан юм. Киноны гол дүрийн жүжигчнийг солих болсон шалтгааныг найруулагч ийнхүү тайлбарласан ажээ. “Трансформерс-3”-ын уран бүтээлчид ирэх сарын 4-нд дэлхийн кино театруудад нээлтээ хийхээр бэлтгэж байгаа юм байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж