“Хар хувцастнууд” дахин гарч ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

“Хар хувцастнууд” дахин гарч ирлээ

Холливуудын жүжигчид Вилл Смит, Томми Ли Жонес нар “хар хувцас”-аа дахин өмсөх болсон нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд гэнэтийн бэлэг болоод байна. “Хар хувцастнууд” кино анх дэлгэцэнд гарснаас хойш арав гаруй жилийн дараа “нууц тагнуулууд” дахин хамтрахаар болжээ. Тэд өчигдөр Нью Йорк хотод “Хар хувцастнууд” кинондоо эргэн ирж тэврэлдэн уулзсан байна. Уран бүтээлчид киногоо ирэх жил дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгаа ажээ. “Хар хувцастнууд”-ын шүтэн бишрэгчид хайртай жүжигчдээ дахин хамтран тоглох болсонд баяртай байгаа гэнэ. Киноны уран бүтээлчид хуучин бүрэлдэхүүнээрээ дахин цугларчээ. 

Нууц тагнуул Жи залуу тагнуул Кейтэй уулзахаар 1960 он руу аялах ёстой ажээ. Харин Виллэйн Борис гэгч ертөнцийг төгсгөлийг зөгнөгч нууц тагнуул Кейг устгахаар түүний араас өнгөрсөн үе рүү очдог байна. 1997 онд анх гарч байсан “Хар хувцастнууд” жүжигчин Вилл Смит, Томми Ли Жонес нар энэ хугацаанд бараг өөрчлөгдөөгүй ажээ. Харин шинжлэх ухааны зөгнөлт инээдмийн киноны уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд дуучин Николь Шерзингер, жүжигчин Эмма Томпсон, Алис Ийв болон Жонни Ноксвилл нар шинээр орж байгаа гэнэ. “Хар хувцастнууд”-ын өмнөх хоёр анги нэг тэрбум ам.долларын ашиг авчирч байсан юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж