Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Блинчик хийх жор

Орц:

сүү-500гр

өндөг-3ш

гурил-280гр

сахар-2 а/х

давс-1 ц/х

масло-60гр

Хийх арга:

Өндгөө задалж хутгаад сүү, давс, сахар, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана.

Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна.

Цөцгий, жимсний чанамал зэргийг түрхээд идээрэй.

Эх сурвалж: www.emegteichuud.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж