Газпромын гэрээнүүдийг шалгана

Хуучирсан мэдээ: 2016.02.04-нд нийтлэгдсэн

Газпромын гэрээнүүдийг шалгана

 

ЕХ-оос ОХУ-ын төрийн өмчит Газпром компанийн Европын харилцагчидтай байгуулсан гэрээг шалгах хүсэлтэй байгаа тухай Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд мэдээлжээ.

 

Европын холбооны зүгээс Газпром компанийг байгалийн хий нийлүүлэх гэрээнд шударга бус үнэ тогтоосон хэмээн хардаж байгаа аж. Брюссель нь Европын компаниудын Газпромтой байгуулсан гэрээг нарийвчлан шалгах хүсэлтэй байгаа гэнэ. Үүнд Европын холбооны гишүүн бус орнуудыг ч хамруулах аж. Өмнө нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын комиссоос Газпром компани Европын холбооны улсуудыг байгалийн хийг дамжин худалдахыг хориглосноороо дотоод зах зээлийн дүрмийг зөрчсөн хэмээн буруутгажээ. Мөн Төв болон Зүүн Европын байгалийн хийн зах зээлд голлох нийлүүлэгч болсноор өрсөлдөөнд хязгаарлалт тавьж, шударга бус үнэ тогтоож байгаад Газпром компанийг буруутгажээ. Харин Газпром компанийн зүгээс үүнийг үгүйсгэж байна. Дээрх маргаантай холбоотойгоор Оросоос Герман хүрэх “Хойд урсгал хоёр” байгалийн хийн хоолойн төслийн ажил саатаад байгаа юм.

 

Европын байгалийн хийн хэрэгцээний 40 орчим хувийг ОХУ-аас нийлүүлдэг юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж