Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд өрсөлдөх Монголын шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн Парисын "Их дуулга"-д 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.
Багийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимп, дэлхийн аваргын медальтан гавьяат тамирчин С.Ням-Очир, дэлхийн аварга гавьяат тамирчин Г.Болдбаатар, М.Уранцэцэг болон дэлхийн аваргын медальтнууд болох гавьяат тамирчин Д.Амартүвшин, М.Бундмаа, Д.Сумъяа, М.Мөнхзаяа нарын шилдэг жүдочид багтжээ.
Эрэгтэй
- 60 кг: Г.Болдбаатар, Д.Амартүвшин
- 66 кг: Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх
- 73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр
- 81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
- 90 кг: Л. Отгонбаатар
- -100 кг: Н.Түвшинбаяр
- +100 кг: Б.Тэмүүлэн
Эмэгтэй
- 48: М.Уранцэцэг
- 52 кг: М.Бундмаа, А.Цолмон
- 57 кг: Д.Сумьяа
- 63 кг: Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид
- -70 кг: Ц.Наранжаргал
- -78 кг: П.Лхамдэгд
- +78 кг: О.Жавжмаа
Ч.БОЛОР