Монгол Японы эрх зүйг харьцуулна

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монгол Японы эрх зүйг харьцуулна

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхүүд Япон Улсын Нагояагийн Их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвтэй хамтран “Монгол-Японы харьцуулсан эрх зүй” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн төр захиргааны “Хангарьд” ордонд болох уг семинарт Нагояагийн их сургуулийн Азийн эрх зүйн солилцооны төвийн захирал Ичихаши.К, тус төвийн нарийн бичгийн дарга Накамура.Н, Рюкю их сургуулийн профессор Токуда.Х, Мэй их сургуулийн профессор Кодама.С нар болон манай шүүгчид оролцоно.

Семинарын үеэр орчин цагийн Японы захиргааны эрх зүйн шинэчлэл, манай улс дахь захиргааны хэргийн шинэтгэл ба Захиргааны хэргийн шүүх, олон улсын захиргааны эрх зүйн шинэчлэлтийг дэмжих өнөөгийн байдал, Монгол Улс дахь захиргааны эрх зүйн маргааны төрөл, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж харилцан ярилцах юм байна.

Үйл ажиллагаагаа эхлээд гуравхан сар болж буй Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх талаар 150 гаруй жилийн туршлагатай Япон улсын их сургуультай хамтарсан сургалт семинар хийж байгаа нь ихээхэн ач холбогдолтой бөгөөд цаашид энэ сургалтыг тогтмол явуулах аж.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж