Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог “Болор цом-2016” яруу найргийн наадам мягмар гаригт/02.02/ Соёлын төв өргөөнд болж, тэргүүн найрагчаар, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тодорсон.
Энэ өдөр “Болор цом” наадмыг найман жилийн турш хөтөлсөн Ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Ж.Бямбаа нар халаагаа шилжүүлж байгаагаа наадмын үеэр дуулгасан юм. Ингээд “Болор цом-33” наадмаас эхлэн нэвтрүүлэгч Г.Агааноров, Б.Гантигмаа нар хөтлөгчөөр ажиллахаар боллоо.
Ч.БОЛОР