“RIM” өнгөрсөн жил 769 сая ам.долларын цэвэр ашиг олж байсан бол өнгөрсөн тавдугаар сард ашиг нь 695 сая ам.доллар болж буурсан ажээ. “Blackberry” гар утасны үйлдвэрлэлийн ашиг буурах урьдчилсан прогноз өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан боловч үйлдвэрлэгчид үүнд огт санаа зовохгүй байжээ.
“RIM” –ын хувьцааны үнэ Нью Йоркийн Nasdaq хөрөнгийн бирж дээр 21.4 хувиар буурсан байна. Үүний дараа компани үйлдвэрлэлийн зардлаа бууруулах хөтөлбөр боловсруулсан бөгөөд үүнд ажилчдаа цомхотгох санал орсон ажээ.
Эхний улиралд компанийн ашиг буурсан нь хоёрдугаар улиралд ч мөн давтагдах төлөвтэй байгаагаас “RIM” ирэх наймдугаар сард гаргахаар төлөвлөж байсан шинэ бүтээгдэхүүний худалдааг хойшлуулсан байна.