Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр /2016.02.03/ Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.

Энэ үеэр Гадаад хэргийн сайд, Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаар тогтоороор Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхийг үүрэг болгосон талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Өргөн мэдүүлж буй хуулийн төсөлд Гадаад хэргийн яам, хилийн чанад дахь Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрын чиг үүргүүдийг Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдуулан өргөтгөхөөр тусгасан байна. Дипломат төлөөлөгчийн газар нээх, хаах зохицуулалтуудыг тодорхой болгон, олон улсын жишгийн дагуу Гадаад хэргийн яамны бүтцэд орчуулгын албатай байх, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудын төлөөлөгчийн газар, төлөөллөө ажиллуулахыг хориглохоор зохицуулалуудыг тусгажээ. Түүнчлэн дипломат алба мэргэшсэн байх, энэ дархлааг хамгаалах хүрээнд дипломат албан тушаал эрхлэх, шатлан дэвшихэд тавих болзол, шалгуурыг нэмэгдүүлжээ.

Хилийн чанадад ажиллаж буй албан хаагчдын ажиллах нөхцөл баталгааг сайжруулах үүднээс цалинг Засгийн газар тогтсон хугацаанд шинэчлэн тогтоож байхын зэрэгцээ дипломат ажилтнуудын гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтуудыг Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Эх сурвалж: www.parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж