Сүлжээний залилагчдын хоёрыг нь олжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Сүлжээний залилагчдын хоёрыг нь олжээ

"Байгаль эрдэнэ сан" нэртэй ТББ байгуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилах сүлжээг үүсгэн байгуулсан Г.Мэндсайхан, Т.Уранчимэг нарыг цагдаагийнхан олж саатуулсан байна. Харин сүлжээний бас нэг толгойлогч Н.Содномпилийг эрэн сурвалжилсаар байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар сүлжээний хохирогчид 3000 хол даваад байгаа юм. Цагдаагийн байгууллагаас "Байгаль эрдэнэ сан" ТТБ-ын тэргүүн Т.Уранчимэг нарт эрүүгийн хуулийн 148.4-д зааснаар эрүүгийн 21140777 тоот хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм. Одоогийн байдлаар уг хэрэгт холбогдуулан долоон хүнийг сэжигтнээр тооцож, цагдан хориод байгаа аж. Дээрх залиланг эхлүүлсэн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарыг зургадугаар сарын 4-нд "Байгаль эрдэнэ сан "ТББ-ыг үүсгэн байгуулж, 3000 гаруй иргэнээс тус бүр 650.000-аас 4.000.000 төгрөгийг залилан мэхэлж  авсан байна. Дээрх сүлжээнд хамрагдаж, хохирсон иргэд тус тусын оршин суугаа дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгуудад өдөр бүрийн 09-20 цагийн хооронд хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж