
ШУТИС-ийн Хүнсний инженер Биотехнологийн сургуулийн багш Доктор, проффесор Д. Хөхөө ярихдаа: “Монголын Хүнсний салбарт олон зүйлийг шинээр нэвтрүүлэн, манлайлан хэрэгжүүлсэн тус үйлдвэртэй бид танилцаж байгаадаа туйлын баяртай байна. Манай хүнсний салбарынхан эрүүл, аюулгүй найдвартай хүнсний бүтээгдэхүүнээр ард олноо хангах үндсэн зорилготой. М-Си-Эс Тайгер үйлдвэрийн хамт олон энэхүү зорилгод бүрэн төгс хүрэхэд бусдыгаа манлайлан үлгэр жишээчээр ажиллаж байгаа төдийгүй хүнсний салбартаа дэвшилтэт технологи, шилдэг арга ажиллагааг нэвтрүүлэхийг эрхэмлэн ажилладаг эрч хүч дүүрэн хамт олон гэдэг нь бүх зүйл дээрээс мэдрэгдэхээр байлаа. Залуус маань, тэр дундаа манай сургуулийг төгсөгчид тус үйлдвэрт ажиллаж, хэдийнээ дэлхийн жишигт хүрсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж дээр гаргууд сайн ажиллаж, шинэ технологийг Монголдоо анхлан нэвтрүүлэгчид болсоныг хараад бахархах сэтгэл төрлөө.” гэжээ. Үйлдвэртэй танилцсан оюутан залуус ч сургуулиа амжилттай төгсөөд, эх орныхоо шилдэг үйлдвэрүүдийн нэг М-Си-Эс Тайгер үйлдвэрт ирж ажиллах зориг эрмэлзлээр дүүрэн аялалаа өндөрлөсөн.
М-Си-Эс Тайгер үйлдвэр нь Монголд шингэн хүнсний бүтээгдэхүүнийг лаазанд савлаж буй ганц үйлдвэр бөгөөд цагт 15,000 ширхэг лаазтай шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай. Лааз нь хөнгөн, авсаархан, бат бөх савалгаа болохын хамт байгаль орчинд ээлтэй, дахин боловсруулагддаг эд билээ. Tiger шар айргийг дотооддоо үйлдвэрлэж лаазлахаас гадна үндэсний брэнд Сэнгүр, Жалам хар шар айргийг лаазалж хэрэглэгчдэд хүргэснээр эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүнээр импортыг орлуулахад чухал алхам болж байгаа юм.