Microsoft компани гар утасны хялбар keyboard-ын программыг зохиосон SwiftKey компанийг худалдан авахаар болжээ. Уг наймааны өртөг 250 сая ам.доллараар хэмжигдэж байгаа аж.
Ингэснээр тус компанийн худалдаанд гаргаж буй ухаалаг гар утаснууд SwiftKey-тэй гарах боломжтой болох юм.
Одоогоор SwiftKey аппликейшныг андройд болон iOS үйлдлийн системтэй гар утаснуудад суулган ашиглах боломжтой байгаа юм.
Т.МӨНХ