Төв аймгийнхан морин уралдаанаас татгалзлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Төв аймгийнхан морин уралдаанаас татгалзлаа

Сар шинийн дараахнаас хаврын морин уралдаанууд шил даран болдог. Жил бүрийн хаврын тэргүүн сарын 8-ны өдөр л гэхэд Дүнжингарав уралдааныг уламжлал болгон зохиодог билээ. Тэгвэл энэ жил Төв аймгийнхан хаврын хатууд өөрийн аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахаас татгалзсан байна.

Тус аймгийн Засаг дарга Д.Баярбат нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж,  тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт хурадан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Тэр бүү хэл томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэгдсэн байна.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж