Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

“Сэтгэлийн 1000 үйлс” ТББ нь эмзэг бүлгийн болон нийгмийн цөөнх болсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг нээх, тэднийг бусдын адил эрхтэй хүн гэдгийг нь ойлгуулж, ирээдүйд итгэх итгэлийг нь сэргээх, нийгмээс гадуурхагдахгүй амьдрах боломжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан амжилттай зохион байгуулж ирсэн.

Бид сар бүрийн 3-ны цусаа бэлэглэх өдрийн хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Сэтгэлийн 1000 донор” сайн үйлсийн аянг эхлүүлээд байна.

Та бүхэн “Сэтгэлийн 1000 донор” сайн үйлсийн аянд нэгдэн өөрийн цусаа нэг удаа бусдад бэлэглэснээр гурван хүний алтан амийг авраад зогсохгүй аль нэгэн гэр бүлд элэг бүтэн, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн амьдралыг бэлэглэнэ. Бид өнөөдөр бусдад хүргэж байгаа тусыг эд материал, хөрөнгө мөнгө гэж ойлгох нь өрөөсгөл зүйл юм. Танд бусдыг гэсэн сэтгэл байхад л хангалттай. Бүгдийг өөрсдөөсөө эхэлцгээе.

Таны бэлэглэсэн цус бусдад амьдрал бэлэглэнэ.

‪#‎Сэтгэлийн1000 донор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж