Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг футзалын ахмадын УАШТ амжилттай болж өнгөрлөө. Үе үеийн төлөөлөл болсон спортын мастерууд, ахмад тамирчид маань цуглаж хамтдаа 10 хоногийн турш гайхалтай өрсөлдөөнийг үзүүллээ.
Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир болон Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар ахмад тамирчдаа хүлээн авж уулзлаа. Харилцан санал сэтгэгдлээ солилцсон, энгийн яриаг өрнүүлсэн бөгөөд уулзалтын төгсгөлд сар шинийн босгон дээр ахмад тамирчдадаа эрүүл энхийг хүсэж тавгын идээ, идээний дээд сүү мөн Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анх удаа хэвлэн гаргасан сэтгүүлийн дээжээ өргөн барилаа. Энэхүү бэлгийг бэлдэхэд тусалсан Сүү "ХХК"-д талархаж буйгаа илэрхийлье.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn