Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Зика вирус бэлгийн замаар халдварлажээ

Фото: Kent Gilbert / Xinhua / Zuma / Globallookpress.com

 

Техас мужид Зика вирус хүнээс хүнд халдсан анхны тохиолдол батлагдлаа гэж 5NBCDFW суваг мэдээлэв. Эмнэлгийн мэдээллийн  дагуу халдвар шумуулын хатгалтаар биш бэлгийн замаар дамжжээ. Вирус идэвхтэй байгаа орноос ирсэн өвчтөнтэй бэлгийн ойртолтод орсон эмэгтэй халдвар авсан байв.

 

Техаст өмнө нь Зика вирусын халдвартай долоон хүн бүртгэгдсэн байна.  Зика вирусийг анх Угандагаас 1947 онд илрүүлжээ. АНУ-д эхний өвчтөнүүд нь нэгдүгээр сард бүртгэгдсэн юм.

 

Хоёрдугаар сарын 1-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хурдан тархацтай Зика вирусийг дэлхийн хэмжээний аюул гээд онц байдлыг зарлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж