Синди Кроуфорд тэтгэвэрт гараагүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.03-нд нийтлэгдсэн

Синди Кроуфорд тэтгэвэрт гараагүй гэв

Америкийн супермодель Синди Кроуфорд тэтгэвэрт гарч байгаа гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Энэ тухай тэрээр инстаграмдаа бичсэн байна.

“Жил бүр л хүүхдүүддээ тэтгэвэрт гарна гэж хэлдэг юм. Манай гэрийн жижүүрийн үг л дээ. Гэсэн хэдий  ч жил бүр намайг урамшуулах боломж гарч ирдэг” хэмээн модель мэдэгдлээ.

Кроуфорд  өөрийн  ажил хэрэг, гэр бүл, найз нөхөддөө анхаарлаа чиглүүлэх хүсэлтэй байдаг гэнэ.  Гэхдээ  цэглэх мэдэгдэл хийгээгүй байна. Түүнд загварын салбарт 30 жил байсан нь таалагддаг. Энэ үеэр “хэзээ ч гэсэн үгийг хэзээ ч бүү ярь” гэсэн зарчимд суралцсан гэж Кроуфорд хэллээ.

Хоёрдугаар сарын 20-нд тэрээр 50 нас хүрэх ба ингээд тэтгэвэртээ гарч магадгүй гэсэн яриа хэвлэлээр гарчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж