УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай өөрийн дуулах сонирхолдоо хөтлөгдөн "Гүн цэнхэрхэн далай ижий", "Монголын тал нутаг", "Үлэмжийн чанар", "Дөрвөн настай халиун" зэрэг дууг клипжүүлэн дуулж байсан билээ. Энэ жил уран бүтээлийн хувийн сандаа Өвөр Монголд хит болоод байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай" хэмээх сайхан дууг клипжүүлэн гаргасан байна.
Уг дууг хэдхэн цагийн дотор 250.000 хүн үзэж, 3500 хүн цааш түгээж, 2800 хүнд таалагдсан бол 1500 хүн сэтгэгдэл үлдээжээ. Урд нь мэргэжлийн дуучдын уран бүтээл ч төдийлөн ийм хандалт авч байгаагүй юм.
А.ШАРАВ