УИХ-ын төвшинд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Гол маргаан УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дунд өрнөж буй. Сөрөг хүчний зүгээс “Эрх баригч хүчин хууль зөрчин Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг чөлөөлөх гэж байна” гэсэн тайлбар хийж буй бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Хууль эрх зүйн хүрээнд УИХ асуудлыг хэлэлцэж байгаа” гэдгээ мэдэгдсэн юм. Энэ асуудалтай холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан. Завсарлагын хугацаа маргааш албан ёсоор дуусна.
“VS” буландаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын байр суурийг онцоллоо.
Бэлтгэсэн Г.ДАРЬ