Эдүгээ Германы “Байерн Мюнхэн” клубыг дасгалжуулж байгаа Хосеп Гвардиола ирэх зун “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч болж, гурван жилийн гэрээ байгуулахаар болоод байгаа билээ. Энэ талаараа ч албан ёсоор зарлачихсан. Тэгвэл тэрбээр ирэх зуны солилцоо наймааны цонхоор 150 сая фунт зарцуулах эрхтэй байхаар гэрээ хийж, ирж байгаа ажээ.
Энэ талаар The Guardian мэдээлсэн байна. Тус сонины мэдээлж байгаагаар “Сити” түүнд жилийн 17-20 сая еврогийн цалин өгөх ажээ.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn