
Гал нээсэн цэргүүд Умард Солонгосын хилтэй ойролцоо оршдог Геодунг арал дээр байсан ба 99 удаа гал нээснийхээ дараа болсон нөхцөл байдлыг төв рүү мэдээлжээ. Харин Өмнөд Солонгосын батлан хамгаалахын зүгээс болсон явдлыг анхааруулга байсан гэдгийг онцлоод нисэх онгоц галын бүсээс гадуур байсан учир ямар нэг гэмтэл хохирол учраагүй хэмээн мэдэгджээ. Гэхдээ зорчигчид болон экипажийн багийнхныг сандраан түгшээсэн явдалд гүнээ хүлцэл өчиж байна хэмээн мэдэгдсэн байна. Уг нисэх онгоц нь Хятадын Ченгдү мужаас хөөрсөн бөгөөд Өмнөд Солонгост газардахын өмнө нислэгийн хяналтын цамхгаас газардах зөвшөөрөл өгчээ. Онгоцыг газардахаас 20 минутын өмнө болон хойно өөр хоёр нислэг уг агаарын бүсээр дайрч өнгөрсөн байна. Андуурч гал нээсэн үйл явдал хоёр Солонгосын харилцаа хурцадмал байгаа үеэр болсон ба өнгөрсөн тавдугаар сард Сөүлээс Умардын дэглэмийг шүүмжилсэн утгатай ухуулгыг Умардад илгээснээс хойш хоёр орны харилцаа түр тасалдахад хүрээд байгаа юм.