Туркийн үйлдвэрт дүрвэгсдийн хүүхдүүдийг ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Туркийн үйлдвэрт дүрвэгсдийн хүүхдүүдийг ажиллуулж байна

Туркийн үйлдвэрт дүрвэгсдийн хүүхдүүдийг ажиллуулж байна

“Next”, “H&M” зэрэг нэртэй брэндийн Турк дэх бэлэн хувцасны үйлдвэрт Сирийн дүрвэгсдийн хүүхдүүдийг ажиллуулж байгааг Их Британийн хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Дүрвэгсдийн хүүхдүүдийг ажиллуулж байгаа Туркийн үйлдвэрүүдийн эсрэг хамтран арга хэмжээ авахыг Их Британийн хүний эрхийн байгууллагаас нэртэй брэндийн компаниудад хүсэлт тавьсан аж. Гэвч тэдний зарим нь хариу өгөөгүй гэнэ. Туркт 250-400 мянган Сирийн дүрвэгч иргэд хууль бусаар ажиллаж байгаа аж.

Туркийн хууль журмын дагуу дүрвэгсэд түр оршин суух зөвшөөрөл авсныхаа дараа зургаан сар хүртэлх хугацаагаар ажил эрхлэх боломжтой байдаг аж. Гэвч Туркийн үйлдвэрүүд дүрвэгсдийг бага цалин хөлсөөр олон цаг ажиллуулах нь элбэг байдаг гэнэ.

Сирид тав дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайн, “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн харгислалаас орон гэрээ орхин дүрвэгсдийн тоо 2.2 саяд хүрчээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж