Монгол улсын шайбтай хоккейн өсвөр үеийн ахлах насны Улсын аварга шалгаруулах "Алтан шайб-2016" тэмцээн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Золбоот тамирчид" хоккейн клубын мөсөн талбайд боллоо. 17-18 насны ангилалд болсон тус тэмцээнд зургаан багийн 120 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс "Шарын гол" баг түрүүлж, Хэнтий аймгийн "Eagle wings", Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны "Хөвчийн унага" багууд удаах байрт орлоо.
Тэмцээний шилдгүүдийг танилцуулья:
Өсөх ирээдүйтэй хаалгачаар: УБ хотын "Капиталс" багийн хаалгач Золбадрах.
Өсөх ирээдүйтэй довтлогчоор: Дархан-Уул аймгийн Дархан сумын "Дархан минж" багийн довтлогч Г. Хонгор.
Өсөх ирээдүйтэй хамгаалагчаар: УБ хотын "Капиталс" багийн хамгаалагч Э. Төгөлдөр
Шилдэг хаалгачаар: Хэнтий аймгийн "Eagle wings" багийн хаалгач АНУ-н иргэн Victor Eborsole.
Шилдэг хамгаалагчаар: Шарын гол багийн багийн ахлагч, хамгаалагч Б.Батбаясгалан
Шилдэг довтлогчоор: Бугант тосгоны "Хөвчийн унага" багийн довтлогч Б. Тэмүүжин ,
Шилдэг тэгш тоглогчоор: "Дархан минж" багийн ахлагч Г. Жаргалан
Тэмцээний шилдгийн шилдэг хаалгачаар өөрийн хаалганд хамгийн бага буюу нийт 6 шайб алдсан үзүүлэлтээр "Шарын гол" багийн хаалгач Б. Батбаяжих
Шилдгийн шилдэг хамгаалагчаар: "Eagle wings" багийн хамгаалагч, АНУ-н иргэн Vincent Ebersole
Шилдгийн шилдэг довтлогчоор 6 гоол, 3 гоолын дамжуулалтаар нийт 9 онооны үзүүлэлттэйгээр бусдыгаа тэргүүлсэн "Шарын гол" багийн довтлогч Г.Мөнхтулга нар тус тус шалгарсан юм.
Өсвөрийн ахлах насны "Алтан шайб-2016" тэмцээнийн ерөнхий ивээн тэтгэгчээр "Шарын гол" ХХК, тэмцээний зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ, Монголын хоккейн холбоо, Шарын гол сумын "Золбоот тамирчид" хоккейн клуб хамтран ажилласан байна.
Ч.БОЛОР