Ливанд сураггүй болсон Чехийн таван иргэнийг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Ливанд сураггүй болсон Чехийн таван иргэнийг олжээ

 

Ливанд өнгөрсөн долдугаар сараас хойш холбоо тасарч, сураггүй болсон Чехийн таван иргэнийг олжээ. Чехийн гадаад хэргийн сайд Любомир Заоралек тэднийг авчруулахаар нисдэг тэрэг илгээсэн гэдгээ мэдэгдсэн байна. Чехийн иргэд Ливаны зүүн хэсэгт сураггүй болсон нь барьцаалагдсан эсвэл хар тамхи, зэвсгийн худалдааны гэмт хэрэгтэй холбоотой хэмээн албаныхан үзэж байжээ.  Тэдний автомашиныг Ливаны Бекаа хөндийгөөс олсон байв.

 

Ливанд сураггүй болсон Чехийн таван иргэний хамт Ливан гаралтай Али Фаяд гэгч явж байжээ. Чехэд түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгөхөөр хэлэлцэж байсан аж. АНУ-ын хууль хяналтынхан Али Фаядыг Колумбын “ФАРК” бүлэглэлд зэвсэг, хар тамхи худалдахыг оролдсон хэмээн сэжиглэжээ.

 

Өмнө нь 2011 онд Эстонийн долоон дугуйчин Ливаны Бекаа хөндийгөөс барьцаалагдаж, дөрвөн сарын дараа суллагдаж байжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж