Үндсэн хуулийн Цэц цахимжих шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн Цэц цахимжих шаардлагатай

Үндсэн хуулийн Цэц цахимжих шаардлагатай

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц нь1992 онд байгуулагдсан цагаасаа хойш техник, технологийн хувьд орчин үеийн шаардлагад нийцсэн програм хангамж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж чадаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2008 оноос Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем /www.legalinfo.mn/-д шийдвэрээ байршуулж, олон нийтэд хүргэж ирлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц өөрийн үйл ажиллагааг цахимжуулан, техник, технологийн хангамжийг сайжруулах зорилгоор 2012-2015 онд төрийн холбогдох байгууллагад төсөв, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хөтөлбөр боловсруулан өргөн мэдүүлж байсан боловч хөрөнгө мөнгөний эх үүсвэр олдоогүйн улмаас шийдэгдээгүй өнөөг хүрсэн.

Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд ирж буй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч бүртгэхээс эхлээд гишүүнд хуваарилах болон магадлан шалгах, цэцийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэлх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд мэдээллийг бүртгэж, боловсруулах програм хангамжийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын явцыг цахимжуулах, ил тод болгож нийтэд видео, аудио хэлбэрээр хүргэх зорилтоор Үндсэн хуулийн Цэцээс Мэдээлэл, технологийн төсөл боловсруулан хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр Олон улсын байгууллага, санд хандан идэвхтэй, үр дүнтэй ажиллаж байна.

Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг цахимжуулснаар иргэдийнүндсэн эрхийн хяналт, баталгаа сайжирч, орон нутгаас өргөдөл, мэдээлэл гаргах үйл явц хялбаршин, мэдээллийн ил тод байдал хангагдах боломж бүрдэнэ.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж