Дэлхийн оюутны спортын өвлийн 28 дугаар Универсиад наадмын урилга Монголын оюутны спортын холбоонд ирлээ. Монголын тамирчид энэхүү наадамд уулын цана, цана, шорт трейк, тэшүүр, биатлоны төрлүүдэд орно. Харин хоккейн төрөлд орох асуудлыг судлаж байна.
Монголын оюутны спортын холбоо өчигдөр Олон улсын оюутны спортын холбоо болон Зохион байгуулах хороонд оролцох мэдүүлгээ албан ёсоор хүргүүлсэн байна.
