“Солиотой” жүжиг хөдөө, орон нутгаар | News.MN

“Солиотой” жүжиг хөдөө, орон нутгаар

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

“Солиотой” жүжиг хөдөө, орон нутгаар

Улсын Драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ онд Оросын нэрт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг театрын таван найруулагч найруулан тавьж, үзэгчдийн хүртээл болгож байгаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн  “Солиотой”  жүжгийн багыхан хөдөө орон нутгын  үзэгчдийг зорин бригадаар явжээ. Тус жүжгийг найруулагч Ч.Түвшингийн удирдлага дор найруулан  тайзнаа амилуулсан  “Солиотой жүжиг” өнөөдөр Булган аймагт, энэ сарын 20-нд Жаргалант суманд, 21-нд  Дархан хотод, 22-нд Шарын голд, 23-нд Зүүнхараа хотод, 25-нд Говьсүмбэр аймгуудад тус тус тоглох юм байна. “Солиотой жүжиг” супер комеди жүжиг гурван эрэгтэй, хоёр эмэгтэй гол дүртэй. Ой санамжаа алддаг эрэгтэй өвчтөн эмчид хандсанаар жүжиг эхэлнэ. Эмч учир шалтгааныг нь тогтоох гэж оролдовч бүтэлгүйтдэг. Өвчтөний хариулт бүр нэг нэгнээ үгүйсгэсэн байх тул ойлгомжтой зүйл олох арга байхгүй. Азаар эмч өвчтөний эхнэрийг дуудаж ирүүлэн тодруулдаг ч гэнэт өөр нэг эмэгтэй гарч ирэн эхнэр нь гэдэг. Эмч бараг л солиордог. Үзэгчдийг “гоё” солиоролд автуулдаг энэ жүжгийг та ч гэсэн амжиж  үзээрэй.
Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж