Google холдингийг өөртөө багтаадаг Alphabet Inc. дэлхийн хамгийн үнэтэй компани болж Apple-ийн өмнө орсон тухай ВВС мэдээлжээ.
2015 оны дөрөвдүгээр улирлын тайлан нь нийтлэгдсэний дараа Aphabet-ын хувьцааны үнэ бирж дээр 9%-иар өссөн байна.
Ингэснээр Alphabet хөрөнгө $568 тэрбум хүрсэн ба харин Apple компани $535 тэрбумын үнэлгээтэйгээр хоёрт эрэмбэлэгджээ.
Дэлхийн хамгийн үнэтэй комппанийн тэргүүн байрыг АНУ-ын технологийн компаниуд эзэгнээд удаж байна. 2010 оноос Apple, харин түүнээс өмнө Microsoft тэргүүлж байсан юм. Түүнээс өмнөх 20 жилд IBM нэгдүгээр байранд явж иржээ.
Alphabet оны эцсийн дөрөвдүгээр улиралд ашгаа 18 хувиар нэмэгдүүлснээ мэдээлсэн юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР