Л.Гүндалайн шинэ тренд

Хуучирсан мэдээ: 2016.02.02-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайн шинэ тренд

Та бүхэндээ Өвөрмонголд хит болж байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая Монголоороо байгаасай хэмээх сайхан дууг зориулж байна. Монголчууд бидний заавал сурах ёстой дуунуудын нэг юм шүү. Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

Posted by Гүндалай Ламжав on Monday, February 1, 2016

Сонгуулийн жил эхэлж, УИХ-ын гишүүний сэнтийг мөрөөдсөн хүмүүс элдэв ааш, авъяасаа гаргах боллоо. Хамгийн сүүлийн жишээ нь Ард түмнээ хайрлая намын дарга /цэрэг гэж байдаг эсэх нь эргэлзээтэй/ Л.Гүндалай өөрөө үгийг бичиж, өөрөө дуулсан, өөрөө клипэнд нь тоглосон “Монголоороо байгаасай” дуугаа өчигдрөөс нийгмийн сүлжээгээр дамжуулан олны хүртээл болгож эхэллээ.

Хэдийгээр СТА дуучид Монголоор нэг багширч байгаа ч уг нь дуучин гэдэг мэргэжил байдаг юм гэдгийг эрхэм улстөрч ойшоосонгүй бололтой. Ойшоосон ч гэсэн ямар нэг аргаар олны нүдэнд өртөх нь сонгуульд оноо авах нэг арга учраас тоогоогүй биз.

2000-2004 парламентад Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-д сонгогдоод төдөлгүй Ардчилсан намд элсэн хүч хавсрах болж тухайн үеийн олонх МАХН-ын эсрэг цогтой тэмцэж байснаар нь түүнийг хүмүүс санадаг байсан. Харин энэ имиж одоо аль хэдийнэ үгүй болжээ. Оны өмнөхөн “чацга царайлаад байж бай” гэсэн эвгүй үг хэллэгтэй бичлэг мөн сошиалаар цацагдаж түүнээс хойш “чацга царайлаад байж бай” гэсэн хэллэг нь тренд болоод буй.

Одоо харин тэрбээр бас нэгэн тренд бий болгосон нь дуучин-жүжигчин болж байна. Чингисийн үеийн өрлөг баатрын дүрийг бүтээж, нум сум харваж буй Л.Гүндалайг хэн жүжигчин биш гэхэв.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж