PC тоглоомын газрын ажиллах цагийг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

PC тоглоомын газрын ажиллах цагийг хязгаарлана

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг дарга цахим тоглоомын газрын ажиллах цагийг багасгах шийд гаргалаа. Тус аймгийн төвд “PC” тоглоомын арав гаруй төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээрт хүүхэд багачууд удаан хугацаагаар тоглож, донтох, хичээл таслах, тоглох мөнгө олохоор бусдын эд зүйлийг дээрэмдэх, хулгайлах зэрэг гэмт хэргийн чанартай үйлдэл ихэсч эцэг эхчүүд гомдол их гарах болсон тул эл арга хэмжээ авчээ. Мөн Арвайхээрт зохих зөвшөөрөлгүй PC тоглоом тоглуулдаг найман цэг байсныг илрүүлж үйл ажиллагааг нь хаажээ. Зөвшөөрөгдсөн тоглоомын газруудтай сумын Засаг даргын тамгын газар гурвалсан гэрээ байгуулж ням гаригт хүүхдэд үйлчлэхгүй зөвхөн насанд хүрэгчдэд интернэтийн үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж