Хөдөлгөөнийхөн шаардлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнийхөн шаардлага өгчээ

Хөдөлгөөнийхөн долоон  компанид  тулган  шаардлага өгчээ

“Гал
үндэстэн”  холбоонооноос  нутаг чөлөөлөх ажиллагааны явцын талаар
өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд  өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн
уул уурхайн компанид тулган шаардах бичиг өгч, нэг компанийн үйл
ажиллагааг зогсоосон  байна. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Мандал сум, Ноён
уул багийн аманд үйл ажиллагаа явуулж байсан “Пураам” ХХК-д тулган
шаардах бичиг өгч үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон бол тус аймгийн
Гачууртын голын эхэнд үйл ажиллагаа явуулж байгаа “Сентерра гоулд
монголиа” ХХК-д тулган шаардах бичиг өгсөн байна. Харин Сэлэнгэ аймгийн
Баянгол суман дахь Эрт булгийн аманд байрлах “Бүүргэнт” ХХК-д тулган
шаардах бичгээ өгөхөд алт олборлох үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ
компанийхан мэдэгджээ. Түүнчлэн тус сумын Мухарын аманд үйл ажиллагаа
явуулж буй “Пенинсуламайнинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж тулган
шаардах бичиг өгөөд хариугаа хүлээж  байгаа гэнэ. Хөдөлгөөнийхөн цааш
явж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Шарын голын ай ёсав газарт үйл
ажиллагаа явуулж буй “Алтан хөндий” ХХК, “Альфа оргил” ХХК, “Зүнма”
ХХК-д тулган шаардах бичгээ өгч хариуг нь авсан байна. Тус холбооныхон
өнөөдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулах
Өлтийн алтны уурхайг зорих юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж