Хассан жингээ барих яагаад хэцүү вэ?

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Хассан жингээ барих яагаад хэцүү вэ?

Яг
ийм нэртэй лекц Колумбийн их сургуулийн профессор Розэнбаум манай
хүрээлэнд уншив. Орчин үед энэ асуулт насанд хүрсэн ихэнх хүмүүсийн
толгойны өвчин болсон гэвэл хилсдэхгүй байхаа. Би гэдэг хүн ажлын сэдэвт
маань хамаагүй ч гэсэн сониуч зандаа хөтлөгдөн хэрэг болгон очиж суусан
хэрэг. Явсан нохой яс зуудгийн үлгэрээр хэд хэдэн сонирхолтой зүйл олж
мэдсэнээ энд буулгая.

Энэ хүний судалгаа удаан хугацааны турш
тарган туранхай олон янзын сайн дурынхныг 5 сар орчим эмнэлэгт хэвтүүлэн
илчлэг, бүтцийг нарийн тохируулсан шингэн хоолоор хооллож, биохими,
физиологи, болоод мэдрэлийн олон шинжилгээ авч үр дүнг харьцуулжээ.
Ингээд профессорын ярьсаныг цомхотговол угаасаа хүний бие жин нэмэхэд
тун дуртай энэ нь байгалийн шалгаралтай холбоотой гэнэ. Эрт дээр үед
илчлэгээ нөөцөлж өөх болгож чадсан нь хоол хүнсний хомсдолын үед амьд
гарч, үр төлөө үлдээх чадвартай байж. Цаашлаад эмэгтэйчүүд мөн нөөцөлсөн
илчлэгээрээ үр хүүхдээ тэжээнэ. Хоол хүн ховордох үед тарган
эмэгтэйчүүд жирэмсэн болох чадвар багатай учраас энергиэ өөрөө амь
гарахад зориулна гэх мэт. Энэ утгаар туранхай байх нь ашиггүй байжээ.
Бидний физиологи насанд хүрсэн амьдарлынхаа жил тутамд хагас кило жин
нэмэхээр зохицсон байдаг. Мэдээж тэр үед хүмүүсийн наслалт богино байсан
учраас өнөө үе шиг сөрөг нөлөө мэдэгддэггүй байж л дээ.

Цаашлаад
ямар нэг аргаар жин хассан хүмүүсийн ихнэх нь 1-2 жилийн дотор хассан
жингээ буцаагаад нэмчихдэг. Ингэж нэмсэн улсыг тэвчээр хатуужилгүй гээд
өнгөц дүгнэх нь их бий. Тэгвэл жин хасах явц нь өөрөө хүний бодисын
солилцоо болоод физиологид эргэж буцахааргүй өөрчлөлт оруулдаг нь буцаад
жин нэмэхтэй тун их хамааралтай гэнэ. Хэргийн эзэн нь лэптин хэмээх
жижиг уураг аж. Энэ уураг хүний биед энергийн зарцуулалт болоод хоолны
дуршил зохицуулдаг. Өөрөөр хэлбэл цадлаа гэсэн мэдээллийг тархинд
дамжуулдаг байна. Жин хасах явцад лэптиний түвшин огцом буурдаг бөгөөд
жин хассанаас хойно удаан хугацааны турш энэ уургийн төвшин нэмэгдэггүй
бөгөөд энэ нь жингээ барихад хамгийн том саад болдог. Иймээс жингээ
хассан хүмүүс бусадтай харьцуулахад их иддэг нь цадлаа гэсэн дохиолол
тун хожуу тархинд ирдэгтэй холбоотой гэнэ. Тиймээс хассан жингээ барихын
тулд жин хасах оролдлого хийгээгүй хүмүүсээс бага идэж, бас илүү
идэвхтэй хөдөлгөөнтэй байж амжилтанд хүрэх нь.

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж