Намрын чуулган баасан гаригт хаалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Намрын чуулган баасан гаригт хаалтаа хийнэ

УИХ-ын намрын чуулган ирэх баасан гаригт хаалтаа хийхээр товлоод байна. Энэ удаагийн намрын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг баталж, тойргийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Харин хэд хэдэн чухал хуулийн төслийг намрын чуулганаар багтааж батлахын тулд яаравчилж эхэлжээ. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуулийн болон Зөрчлийн тухай шинэчилсэн найруулга,Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал,  “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг энэ долоо хоногт багтаан эцэслэж магадгүй байна.

Ялангуяа энэхүү намрын чуулганаар гурван ч удаа хэлэлцсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг намрын чуулганы хаалттай зэрэгцүүлэн батлах болов уу гэсэн хүлээлт байна.

Намрын чуулганы завсарлуулснаар энэ парламентад ганцхан чуулган үлдсэн. Тиймээс хэлэлцэх чухал асуудлаа сонгуулиас өмнө батлахын тулд ээлжит бус чуулган зарлан хуралдаж магадгүйг гишүүд хэлж байна.

 Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж