Фото: Reuters
“Исламын улс” гэх алан хядагчдын бүлэглэлийнхэн өөрсдийн 20 дайчинг байлдааны талбараас оргох оролдлого хийсэн хэмээн "үзүүлэх цаазлалт"-ыг Мосул хотод хийсэн гэж курдын ARA News агентлаг өөрийн эх сурвалжийн мэдээнээс ишлэн дамжуулжээ.
Оргодол дайчдыг Мосул хотын захын нэвтрэн өнгөрүүлэх цэг дээр баасан гаригийн орой баривчлан шариатын шүүхээр шүүжээ. Шүүх тэдний толгойг авах шийдвэр гаргасан байв. Дайчдыг Мосул хотын төвд олны өмнө толгойг нь аван цаазалжээ. Цаазын ял дайчдын дунд айдас төрүүлсэн гэж агентлаг мэдээлэв.
“Исламын улс” бүлэглэл 2014 оны зун Сири, Иракийн нутгийн хэсгийг эзлэн тэнд шариатын халифийн улс гэгчийг байгуулсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР