Хамгийн нялх сиамын ихэр охидыг салгажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.01-нд нийтлэгдсэн

Хамгийн нялх сиамын ихэр охидыг салгажээ

 

Швейцарийн эмч нар төрөөд дөнгөж найм хоносон сиамын ихэр охидыг салгах хагалгааг амжилттай хийжээ. Энэ нь хамгийн балчир сиамын ихрийг амжилттай салгасан хагалгаа болсон байна.

 

Лидя болон Маяа нэртэй сиамын ихэр охид чээжээрээ нийлсэн элэг нь холбоотой байсан аж. Эмч нар хагалгааг хэдэн сарын дараа хийхээр төлөвлөж байсан ч ихэр охидын амь нас эрсдэлд орсноос яаралтай мэс засал хийжээ. Хагалгаа амжилттай болох магадлал ердөө нэг хувь байсан гэнэ. Хагалгааг Берн хотын эмнэлэгт 13 эмчийн бүрэлдэхүүнтэй баг таван цагийн турш гүйцэтгэжээ.

 

Охид хамтдаа ердөө 2.2 кг жинтэй төрсөн аж. Ихэр охидын нэг нь хэт их цустай, цусны даралттай байсан бол нөгөөх нь эсрэгээрээ байжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж