Автобусны үнэ дахин нэмэгдэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Автобусны үнэ дахин нэмэгдэж магадгүй

Том оврын автобусны төлбөр 400 төгрөг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Нийслэлд хувийн хэвшлийн 23 аж ахуй нэгж, төрийн өмчийн гурван компани үйл ажиллагаагаа явуулдаг. Хувийн хэвшлийн 23 аж ахуй нэгжийн автобус 400 төгрөгөөр зорчиж байна. Түлшний хомсдолоос болж нийтийн тээврийн үнэ өсөөд байсан ч үнэ энэ хэвээр хадгалагдаж магадгүй гэнэ. Учир нь түлшний үнэ тогтвортой болоогүй бөгөөд өдөр бүр өөр өөр үнэтэй байгаа учраас Засгийн газраас үнэ тогтворжсон үед автобусны үнийг ярилцах юм байна. Түлшний үнэ тогтвортой болтол зарим автобус 400 төгрөгөөр зорчих аж. Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэг хэлэхдээ “Том оврын автобусны нэг өдрийн зардлыг тооцвол 550 төгрөг болж байгаа. Хувийн аж ахуй нэгжүүд автобусны үнийг 500 төгрөг цаашилбал 600 төгрөг болгох хүсэлт тавьж байгаа. Засгийн газраас түлшний үнийг тогтоовол автобусны үнэ тогтвортой болно. Автобусны үнэ нэмэгдэхийг үгүйсгэхгүй” гэж байлаа.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж