Элсэлтийн шалгалт дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалт энэ сарын 17-ны өдөр орон даяар эхэлж, өчигдөр өндөрлөлөө. Шалгалтад нийт 39043 хүүхэд бүртгүүлсэн байна.Энэ жил  сурагчдын олонх нь  математик, физик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр шалгалт өгсөн  байна. Шалгалтын үеэр сурагчдын бичиг баримт дутуу байх, хувийн мэдээлэл зөрөх зэрэг зөрчил илэрсэн байна. Шалгалтын материалыг нийслэлд 6-7 машинаар засч, ирэх сарын 1-ний 09.00 цагт дүнг олон нийтэд мэдээлнэ. Харин батламжийг ирэх сарын 1-3-нд тараах юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж