Монрогийн даашинз 5.6 сая ам.долларын үнэ хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Монрогийн даашинз 5.6 сая ам.долларын үнэ хүрчээ

Холливуудад
домог болгон ярьдаг жүжигчин Мерлин Монрог алдаршуулсан цагаан даашинз
Беверли Хиллз дэх үнэ хаялцуулах худалдаанд 5.6 сая ам.доллараар
худалдаалагдсан байна.  Дуудлага худалдааг зохион байгуулагчид алдарт
жүжигчний бусад хувцаснаас 2.7 сая ам.долларын ашиг олжээ. Уг үнэ
хаялцуулах худалдаа нь Америкийн дуучин, жүжигчин, бүжигчин Дебби
Рейнолдсын сүүлийн 50 гаруй жил цуглуулсан Холливуудын түүхэн цуглуулгын
эхнийх нь ажээ. Үнэ хаялцуулах худалдааны хамгийн үнэтэй зүйл нь Монрог
алдаршуулсан "The Seven Year Itch" киноны зураг авалтын үеэр өмсч
байсан даашинз гэнэ. Киноны зураг авалтын үеэр жүжигчин бүсгүйн
даашинзны хормой салхинд дэрвэсэн тэр хором киноны хамгийн гоё хэсэг
болсон бөгөөд тэр цагаас хойш Монрог Холливуудын  том найруулагчид
кинондоо тоглуулахыг хүсдэг болсон гэдэг.  Монрогийн даашинзыг нэрээ
нууцлахыг хүссэн нэгэн хүн утсаар үнэ цохиж худалдан авсан ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж