Монголын цанын холбооноос ээлжит тэмцээнийг Төв аймагт зохион байгуулж байна. Өсвөрийн цаначдын дунд болж буй Төв аймгийн нээлттэй тэмцээн өнөөдөр тус аймагт эхэллээ. Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Архангай, Төв аймаг болон Улаанбаатар хотын нийт 60 гаруй өсвөрийн цаначид өрсөлдөж буй тус тэмцээн маргааш өндөрлөх юм. Тэмцээн 11 хүртэлх, 12-13, 14-15 хүртэлх насны ангилалд 1 км, 2 км, 3 км, 5 км болон буухиа уралдаанд аваргуудаа тодруулна.
Ч.БОЛОР