Ц.Шинэбаяр Дээд шүүхэд хандлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.20-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр Дээд шүүхэд хандлаа

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын еөрнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд Дээд шүүхээс МАХН-ыг бүртгэх асуудлыг түдгэлзүүлсэн захирамж гаргасныг хүчингүй болгож МАХН-ын нэрийг бүртгэх асуудлыг яаралтай хэлэлцэнэ үү” гэх утга бүхий хүсэлтийг өнөөдөр Дээд шүүхэд хүргүүллээ. Улсын дээд шүүх Улс төрийн намын тухай хуулийн 15.6 Үндсэн хууль зөрчсөн эсэхэд эргэлзсэн учир Үндсэн хуулийн цэцэд хандөсан. Цэц энэ сарын 15-нд хийсэн дунд суудлын хуралдаанаараа Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дахь хэсэгт дурдсан заалт Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн арав дахь заалт “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэх дүгнэлтийг гаргасан юм. Тиймээс МАХН-ыг бүртгэх эсэхийг Дээд шүүх шийдэх ёстой болоод байгаа билээ. Улсын дээд шүүх МАХН нэрийг олгох асуудлыг ойрын хугацааанд хэлэлцэхээ мэдэгдсэн байна. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж