Монголын Хөлбөмбөгийн Холбооны “MFF Quarterly” анхны албан ёсны сэтгүүл та бүхний гарт хүрэхэд бэлэн боллоо. Энэхүү сэтгүүлээс уншигч та бүхэн МХБХ-ны 2015 онд хийгдсэн тэмцээн уралдаан, ололт амжилт, багуудын бодлого систем, статистик болон сонирхолтой ярилцлагуудыг унших боломжтой. Нэг ёсны хөлбөмбөг сонирхогчдод өгөх мэдлэг мэдээллээс гадна та бидний гарт баригдаж нүдэнд үзэгдэх түүхийн сан болон үлдэх юм.
Азийн Хөлбөмбөгийн Холбоо улиралд тутам гаргасан ажил амжилтаа дүгнэж өөрийн сэтгүүлийг гаргадаг. Үүний нэгэн ижлээр Монголын Хөлбөмбөгийн Холбоо ч мөн “MFF Quarterly” сэтгүүлээ улиралд тутам хэвлэн та бүхэндээ хүргэж байх болно.
Уг сэтгүүлийг худалдан авахыг хүссэн хэн бүхэн Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд байрлах маркетингийн хэлтсээс 3000₮-ийн үнэтэйгээр худалдан авч болох юм.
ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn