Шийдлийн Засгийн газар алслагдсан аймгуудын шатахууны үнийг 150-250 төгрөгөөр бууруулсан. Тэгвэл МАН-ын бүлгийнхэн шатахууны үнийг үүнээс илүү буулгах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Тус бүлгийн дарга С.Бямбацогт “Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ буурснаар Тайвань улс нэг литр шатахууныг 500 төгрөгөөр бууруулсан. Улаанбаатар хотоос 300 гаруй км-т орших Алтанбулагт нэг литр шатахуун 1000 төгрөг байгаа. Гэтэл нийслэлд 1700-1800 төгрөг. Холбогдох байгууллагууд нь тооцоо судалгаагаа хийгээд нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгачих юм бол иргэдийн амьдралд шууд эерэгээр нөлөөлнө” хэмээн хэвлэлийнхэнд нэг бус удаа мэдээлэл хийсэн.
Тэгвэл шатахууны үнийг нефтийн компаниуд бууруулах сонирхолгүй байгаа билээ. Засгийн газрыг шатахууны үнийг бууруулахгүй байна хэмээн буруутгаж буй МАН-ынхан Монголын шатахууны бизнесийг атгадаг гэдгээ мартаад байх шиг.
УИХ-ын гишүүн О.Содбилэг, Ц.Анандбазар, Ж.Оюунгэрэл гээд шатахууны бизнес эрхэлдэг компанитай, компанийн хувьцаатай хүмүүс цөөнгүй.
Өөрсдөө шатахууны бизнес эрхэлдэг хэрнээ үнийг нь буулгахгүй байж өрөөлөөс бурууг нь хайна гэдэг “Өөрийнхөө толгой дээрх тэмээг харахгүй байж” гэдэгтэй адилхан харагдаж байгаа бус уу.
Б.ХОНГОР
Холбоотой мэдээ