Малайзын зүүн эргээс нисэх онгоцны сэг байж болох металл зүйл олджээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр хоёр метрийн урттай цагаан өнгийн зүйл Бесут хотын эргээс олдсон байна. Энэ нь өмнө нь онгоцны сэг гэж андуурагдсан пуужингийн хэлтэрхий олдсон Өмнөд Хятадын тэнгисийн нэг талын эрэг дагуу аж.
Тайландын эргээс өнгөрсөн бямба гаригт онгоцны сэг байж болох металл зүйл олдсон нь сураггүй болсон МН370 нислэгийнх хэмээн шуугиж байв. Хожим Тайландын эргээс олдсон металл сэг бол Японы пуужингийн хэлтэрхий гэдгийг Мицубиши хүнд үйлдвэрийн албаныхан тодруулжээ.
Малайзын 239 хүнтэй нисэх онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн Куала Лумпураас хөөрснийхөө дараа радарын дэлгэцээс алга болж холбоо тасарсан юм. Малайзын МН370 нислэгийг Австралийн баруун эргийн ойролцоо Энэтхэгийн далайд осолдсон гэж үзэн олон улсын эрлийн баг хайгуул хийж байгаа билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Холбоотой мэдээ