" Shape Shifters», Анджелина Лаура Фенута
Фото: Lexus
Lexus International ирэх дөрөвдүгээр сард Милан хотноо болох дизайнерүүдийн олон улсын долоо хоногийн үеэр ялагчдыг нь зарлах “Design Award 2016” уралдааны шигшээд шалгарагсдын богино жагсаалтыг нийтэд зарлажээ. Уралдааны шүүгчдийн дунд далайн ургамлаас гарган авсан агар-агар бодисыг судлан экологийн цэвэр баглаа боодол бүтээхэд ашиглахад чиглэгдсэн AMAM гэх япон группын төсөл ихээхэн үнэлгээтэй байлаа.
Мөн Туркийн Studio Ayaskan компанийн дизайнерүүд цагийн заалтыг тунгалаг дэвсгэр дээр гэрэлтдэг цаг хийсэн нь анхаарал татаж байна. Уг цагны тусгай шингэн нь хэт ягаан туяаны үйлчилгээгээр гэрэлтдэг ажээ.
"AGAR PLASTICITY», AMAM
AGAR PLASTICITY – далайн ургамлаас гарган авсан пластик материалыг экологийн цэвэр баглаа боодлын материал гарган авахад чиглэгдсэн төсөл юм.
"aniknown», Айяма Маругата
aniknown нь зургаан төрлийн амьтанд тэдний зан чанарт нь тааруулсан хувцас хийх материал бүтээх төсөл ажээ.
"Bio-Vide», Такүма Ямазаки
Bio-Vide гэдэг нь унасан навчаар ширээ, дугтуй мэтийн эд зүйл хийх төсөл юм. Бүгд эргээд газартаа шингэдэг гэсэн санааг энэ төсөл илэрхийлж байгаа гэнэ.
DADA», Мунгсик Жанг
Хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлэх конструктор тоглоом. Янз бүрийн зохиомжийг хийж болдог.
"RESOLUTION OF SOUND LOCATION», Owls
RESOLUTION OF SOUND LOCATION нь дууны эх үүсвэрт чиглүүлсэн микрофон бүхий чихэвч юм. Энэ чихэвч дууны чанга сулыг өөрөө тохируулдаг.
"Slow Door», Дипак Жавахар, Ирина Богдан
Slow Door нь шоонуудаас бүрэлдсэн орон зайн механизм бөгөөд хаалганы босгонд саад хаалт үүсгэдэг. Орон зайг туулахад зарцуулах цагийг хэмнэх зориулалттай.
"TRACE», STUDIO AYASKAN
Хэт ягаан туяаны үйлчилгээ бүхий тусгай шингэн цаг.
"Hexagon», Чулин Янг
Hexagon – шүхэр нь бусад шүхрүүдтэй соронзонгоор холбогдон хүмүүсийн хоорондын харилцаа яриаг үүсгэх үүрэгтэй.
"PLANTS-SKIN», Хирото Йошизое
PLANTS-SKIN гэдэг цэцгийн сав нь шохой, тусгай чернилээр будагдсан бөгөөд тэр нь цэцэг услах цагийг сануулдаг онцлогтой.
"Project Play», Оливер Стаяно
Project Play – төсөл нь утасгүй технологиор ажилладаг соронзон винилиас бүрэлдсэн анхны чийдэн болж байна.
Дээр дурдагдсан төслүүдээс гадна Миланд Солонгосын дизайнер Мунгсик Жангагийн конструктор тоглоом зэрэг сонирхолтой бүтээлүүдийг үзүүлэх юм. Lexus Design Award олон улсын уралдааныг 2013 онд санаачилсан ба зорилго нь нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах залуу дизайнерүүдийг дэмжихэд орших ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР