Өнгөрсөн онд 1.1 сая дүрвэгчийг хүлээж авсан Герман улс цаашид цагаачдын урсгалд хязгаарлалт тогтоохоор төлөвлөжээ. Германы засгийн газраас Алжир, Марокко, Тунисыг “аюулгүй орон” гэж үзэн эдгээр улсаас ирсэн цагаач, дүрвэгсдийг хүлээж авахгүй байх гэнэ. Энэ нь Германы канцлер Ангела Меркелийн дүрвэгсдийг хүлээж авах “нээлттэй хаалганы бодлогын” эсрэг арга хэмжээ болж байна. Германы Кельн хотноо охид эмэгтэйчүүдийг татаж, чангаасан бэлгийн хүчирхийллийн хэрэгт дүрвэгсдийг буруутгаснаар канцлерын нээлттэй хаалганы бодлогыг эсэргүүцэгчид нэмэгдсэн юм.
Европын орнууд өнгөрсөн онд дүрвэгсдийн хэт урсгалд дарагдсанаас Шенгений бүсээ хоёр жилээр цуцалж, хилийн хяналтаа сэргээх талаар хэлэлцэж эхэлсэн юм. Түүнчлэн Нидерланд Грекээр дамжин ирсэн дүрвэгсдийг гатлага онгоцоор Турк руу буцааж эхэлсэн байна. Харин Шведэд өнгөрсөн онд 80 мянга гаруй дүрвэгч ирсний 60 орчим хувийг буцаахаар болжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС