Ховд аймгийн музейн хамт олон “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа. Энэ үеэр Ард Аюушийн талбайд баруун монголын аж, ахуй, зан заншилтай холбоотой гэр музейг дэлгэн үзүүлсэн нь ард иргэдийн сонирхол татсан ажил боллоо. Тус музей нь иргэдээс олон ястны түүх соёлын холбогдолтой эд зүйлс худалдан авч үзмэрээ баяжуулж байгаа ажээ. Энэ жил тохиож буй аймгийнхаа 80 жилийн ой угтаж музейн үзмэрийн сан хөмрөгийг ийнхүү баяжуулан гадаад, дотоод орчноо тохижуулан сайжруулжээ.
А.Зул